Өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдрөөс хойш нийт нутгаар агаарын хэм 35-аас дээш гарч хэт халсан билээ. Ийнхүү хэт халснаас үүдэн иргэдийн дунд зүрх судасны өвчлөл ихэссэн байна. Тэгвэл хамгийн сүүлд хэт халалтын улмаас нэгэн иргэн ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 100 айлын гудамжинд явж байсан 44 настай Б гэх эрэгтэй газар дээрээ ухаан алдан унаж, улмаар баруун шанаагаа зулгалан эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус иргэнийг одоогоор ГССҮТ-ийн Гавал, тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хэт халсаны улмаас ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ
2016-08-08 14:29:37