8o
Улаанбаатар хот
mobile menu

Химийн хорт бодис ачсан автомашиныг аюулгүй болгожээ

2016-08-08 14:54:00

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 дулааны цахилгаан станцын хажууд “Хос ирвэс” ХХК-ийн байрлалд их хэмжээний химийн бодис байна гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр ОБЕГ-т ирсэн байна. Тус дуудлага 17:00 цагийн үед ирсэн бөгөөд энэ дагуу харьяа Аврах тусгай ангийн 10, Нийслэлийн Онцгой байдлын 1, Цагдаагийн 4 албан хаагч, Мэргэжлийн хяналтын албаны 2 байцаагч, нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Тухайн үед 14 тонн идэмхий натри ачсан “Шлаанз”  автомашиныг аюулгүй болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment