8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэг өвчний эсрэг тарилгын явц 40 гаруй хувьтай байна

2016-08-08 15:45:33

Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан сумын нутагт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан хил залгаа 4 сумын хонин сүрэгт цэцэг өвчний эсрэг тарилга хийж байна. Нийт 320 мянган хонинд тарилга хийх аж. Үүнээс тарилгын явц Дэрэн суманд 10, Баянжаргалан, Говь- Угтаал суманд 60, Цагаандэлгэр суманд 70 гаруй хувьтай байгаа гэнэ. Одоогоор өвчилсөн 226 малыг устгаж, булсан байна. Цагаандэлгэр, Баянжаргалан суманд нэмж өвчлөл бүртгэгдээгүй аж. Харин өчигдөр Говь- Угтаал сумын нутагт  өвчний шинж бүртгэгдэж, дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид илгээжээ. Дээрхи 4 сумын хонин сүрэгт хийх  вакцинжуулалтыг энэ долоо хоногт дуусгах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment