8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл нарын дуулиан дахин мандах уу

2015-12-08 11:47:00

“Нэг хүн Ерөнхий прокурор байхдаа хаалгасан хурандаа нарын хэргийг хуулийн дагуу сэргээн шалгаж эхэлжээ” гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн твийттертээ жиргэжээ. Энэ нь ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас сэргээн шалгах үүрэг өгсөнтэй холбоотой аж. Дээрх хурандаа нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Уг хэргийг эргэн сануулахад Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байх үед Г.Сарангэрэл гэх эмэгтэйтэй холбогдож багагүй шуугиан тарьсан. Г.Сарангэрэлийг Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдын суудлаас унагахын тулд “өгөөш” болгон ашигласан гэх таамаглал ч байдаг. Улмаар Хууль зүйн сайдтай нэр холбогдсон гэх Г.Сарангэрэл нь хар тамхины хэрэгт холбогдож ял хүртэл аваад байсан. Тэгвэл харин энэ асуудлаар экс сайд өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржид “Гүйцэтгэх ажлын шугамаар утсыг маань чагнаж, тагнасан байж магадгүй” гэх утгатай өргөдөл өгч, түүнийг нь тус байнгын хороо олон нийтэд ил ярьж болохгүй, нууцын хуулиар хориотой зүйлүүд яригддаг хэмээн хаалттай хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Х.Тэмжүүжинд ингэж хардах зүйл  ч байгаа бололтой. Учир нь өнгөрсөн энэ оны гуравдугаар сарын 2-ны шөнө Г.Сарангэрэл нарын дөрвөн охиныг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг. Улмаар цагдаагийн байгууллагаас Г.Сарангэрэлийн утаснаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин руу 70, 80 удаагийн дуудлага хийгдсэнийг тухайн оператор компаниар нь шүүлгүүлэн тогтоосон юм. Харин уг дуудлагыг Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар эрүүгийн цагдаагийн ажилтнуудын хийсэн зохион байгуулалттай ажиллагаа гэж мэдэгддэг. Учир нь Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэж байхыг үйлдэл дээр нь баривчилсан цагдаа нар биед нь үзлэг хийж, бүх эд зүйлийг хураан цагдаагийн хэлтэст саатуулсан гэдэг. Гүйцэтгэх ажиллагааг явуулах үүргийг зөвхөн ерөнхий прокурорын зөвшөөрөлтэйгээр явуулдаг аж. Тиймээс хурандаа нар экс сайдад гүйцэтгэх ажиллагааг явуулсан уу, үгүй юу гэдэг нь тогтоогдох юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment