Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр түймэр гарсан байна.
Энэ талаарх мэдээллийг энэ сарын 01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж цурамд оруулсан байна. Энэ талаар хэмээн энэ сарын 03-ны өдөр мэдээлсэн аж. Тэгвэл өнөөдөр мэдээлснээр дээрх түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 48 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдөр цурманд оруулжээ.
Түймрийг цурманд оруулжээ
2016-08-08 17:24:02