Их аварга Асашёорү Д.Дагвадоржийн бие хамгаалагч "Royal difenc" хамгаалалтын албаны дарга Б хүн буудсан хэрэг гарчээ. Тухайн хэрэг энэ сарын 04-нд болсон бөгөөд циркийн хажуу талд байрладаг "Рояал" плазад гарчээ. Асашёорү Д.Дагвадоржийн бие хамгаалагч гэх Б ажилчидтайгаа согтуу уулзаж, агсарсан байна. Улмаар өмнө нь санасан ямар ч өс хонзонгийн сэдэлт байхгүй Э гэх залуу руу дайрч давшлан зугтахад нь араас нь "калибр" маркийн байлдааны гар буугаар хоёр удаа буудсан байна. Ингээд зогссонгүй хохирогч Э-ийн толгойд буу тулган буудах гэж оролдсон боловч азаар буу нь гацаад сум тавиагүй аж. Энэ үеэр тэнд хамт байсан хамгаалалтын албаны ажилчид Б -г болиулах гэж ноцолдсоны эцэст хүний амь эрсдээгүй гэнэ. Хохирогч Э гэгч нь одоогоор Г.Батбаяр өмгөөлөгчид хандаад байгаа юм байна.
Асашёорү Д. Дагвадоржийн бие хамгаалагч хүн бууджээ
2016-08-09 09:12:00