8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-08-09 09:37:40

Хонь

Гайхалтай бизнесийн санааг муу төлөвлөгөө нурааж магадгүй. Иймээс эхлэхийн өмнө мэргэжлийн зөвлөгөө ав. Мөн гарах зардлаа ч сайтар тооцох хэрэгтэй. Харилцаа холбоо, аяллын буд гараг нь арслангийн орд хайр сэтгэл, үр хүүхдийн нарны хэсэгт ирсэн болохоор харилцаанд тулгараад буй зөрчил багасна. Гэрээ хэлэлцээрээ дахин сэргээж, чухал уулзалтаа товлоорой.

Үхэр

Өнөөдөр та хайр татам мөрөөдөмтгий байх болно. Хэт үнэтэй тавилга авахдаа сонголтоо сайн хийх хэдий ч таны дансан дахь мөнгө тань багасах бололтой. Уран сэтгэмж төсөөлөн бодох чадвараа ашиглан сайн ажиллахыг хичээ. Найзуудтайгаа болон хамаатнуудтайгаа яг одоо эвлэрч, уучлахыг хичээгээрэй. Шинэ найзтай болох нь танд сонирхолтой байх болно.

Ихэр

Ихрийн ордныхны аливаа зүйл хийхдээ эргэлздэг чанар таныг шийдвэр гаргахад саад учруулна. Хүмүүст туслах боломж олгож, бодол санаагаа цэгцэл. Энэ тийм ч их цаг авахгүй бөгөөд өөрийгөө ойлгоход туслах болно. Өөдрөг байж, асуудлыг даван туулахыг хичээ. Сарны нөлөөгөөр таны бараг мартсан гэж бодож байсан хүүхэд насны таагүй дурсамж сэргэж асуудал үүсгэх блно. Сэтгэл зүйч дээр очиж, өөрийгөө ойлгоход хамгийн тохиромжтой үе.

Мэлхий

Мэдээлллийн гараг буд буцаж эргэх хөдөлгөөнөө дуусгаад, өчигдөр арслангийн орд руу хөдөлж эхэлсэн тул урам зориг, зөгнөлийн мэдрэмжийг нэмэгдүүлэх болно. Санхүүгийн хэлэлцээр дахиад эхлэх болно. Өнөөдөр эргэн тойрондоо юу болж байгааг ажиглахад илүү тохиромжтой өдөр. Та уран сэтгэмжээр жигүүрлэх тул зохиол бичих, өвөрмөц гар урлал хийх тэмүүлэлд автах болно.

Арслан

Танд сатаарах зүйл нэг их гарахгүй учир чухал төсөл, авсан үүрэг даалгавар дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлж чадна. Үнэтэй цагаа дэмий үрэхгүй байхыг хичээж, өдрийг үр бүтээлтэй өнгөрөөхөд анхаар. Албан тушаалтнуудаас зайгаа барьсан хэвээр байгаарай. Харин хоёр тархи нэгээс илүү гэдгийг санаарай. Алдаа гаргаж ажил албаа эсрдэлд оруулахгүйн тулд хамт ажилладаг хүмүүсээсээ зөвлөмж туслалцаа ав.

Охин

Цагийг аль болох хөгжилтэй өнгөрөө. Өөрийн төсөөлөл уран сэтгэмжээ уран бүтээлдээ аль болох сайн тусгахыг хичээ. Энэ нь таныг нэр алдрын оргилд аваачих болно. Өөртөө анхаарал тавьдаггүй бол өнөөдөр өөртөө урам зориг өгч, урамшуулахыг хичээ. Та тун удахгүй хүсч байсан бүхнээ авах болно. Аялах үед гайхалтай романтик дурлалтай учрах магадлалтай. Хайртай хүнтэйгээ хамт аялал зугаалгаар явснаар хайр дурлалын харилцаа бэхжих болно.

Жинлүүр

Жаахан амсхийгээд урагшаа харан ажиллаж амжилт үзүүл. Дотоод зөн билэгтээ итгэж зөв шийдэлд хүр. Ажил төрөл бизнесийн уулзалтан дээр архины төрлийн зүйл хэрэглэхээс татгалз. Хэт автаж аюулд орж магад. Та өөрийн хамтрагчтайгаа үзэл бодол зөрүүтэй байх нь ээ. Харилцан буулт хийснээрээ хэрүүлээс тойрч болох юм. Хорвоо уйтгартай санагдах болно. Хэрвээ бүх хүн таны хэлснээр явдаг бол өшөө хорсол уур хилэнд автагдах байх. Гэхдээ үнэн үргэлж ялдаг гэдэгт итгээрэй.

Хилэнц

Ирээдүй өөд алгуурхнаар, тууштай урагшил. Ажлын байрны дэг журмыг чанд сахих нь санхүү, бизнесийн яриа хэлэлцээрт тустайг анхаар. Хэрвээ бусдын эсрэг сөрөн өрсөлдөхөөс өөр аргагүй бол шууд давшсан нь дээр. Сайхан од тэнгэрээс таны замыг гэрэлтүүлэх тул сонгосон спортоороо хичээллэвэл амжилттай. Өөрийн гэсэн орон зайтай байх нь хилэнцэд маш чухал.

Нум

Хувь заяа таньд санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж олгож байна. Өөртөө итгэлтэй, ажил хэрэгч чанар, эрч хүчтэй байдал тань таньд маш чухал асуудалд зөв шийдвэр гаргахад туслах бололтой. Бусдын өдөөн хатгалга, далд явуулгаас болгоомжил. бүх асуудлаа нэг дор шийдэх гэж оролдох хэрэггүй. Амьдрал таньд  зөв гарцыг аяндаа заагаад өгөхийг хүлээх хэрэггүй.

Матар

Урам зориг, төсөөлөх байдал нэмэгдэнэ. Матрынхан гайхамшигтэй санаачлага бүхий дурсамж үлдээх олон нийтийн арга хэмжээнд оролцоно. Хайр сэтгэл таны бодол санаагаар тоглоно. хайртай хүнээ тоолгүй орхихоос зайлсхий. Эс тэгвэл та сэтгэлээр унана. Өнөөдөр өрөвч сэтгэл, бусдын зовлонг ойлгох чадвар сайн байх болно. Хүмүүст туслах нь та халаасандаа байгаа мөнгийг гараараа авч өгөхөөс илүү чухал. Ганц бие хүмүүс ур чадвараа хөгжүүлж, хүмүүст хэрхэн туслахаа бод.

 

Хумх

Бодит байдлаас зугтахыг эрмэлзэх бололтой. Нөхцөл байдал таны бодож байсантай таарахгүй байгаагаас болж сандарна. Чухал зүйлсээ мартахгүйн тулд тэмдэглэл хөтөл. та үл ялиг, таагүй зүйлст анхаарлаа хандуулахгүй байж чадвал хамтрагчтайгаа харилцан ойлголцох боломжтой. Уучлахад суралц, таагүй сэтгэл хөдлөлөө дар. Бусад хүмүүсээс ирэх сөрөг энергээс зайлсхий. Үүний оронд эерэг энергитэй хүмүүс болон орчин нөхцлөөр өөрийгөө хүрээлүүл.

 

Загас

Өнөөдөр хэн нэгэн таныг гомдоох бөгөөд та үүнд барьц алдахгүй. Гэсэн ч болгоомжтой байхад гэмгүй. Сайн зүйлсээр дүүрэн өдөр болж өнгөрнө. Зарим Загаснууд ажил хийхээсээ илүүтэйгээр дэлгүүр хоршоо хэсэхийг илүүд үзнэ. Таны амьдралд өнөөдөр сонирхолтой хүмүүс бас кино зохиолууд гарч ирэх болно. Эцэст нь хамгийн баярлууштай зүйл гэвэл хайр тань ид цэцэглэж эхэлнэ. Үүн ойр дотныхон нь ч ялгаагүй баяртай байх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл