8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-08-09 09:41:03

09:00 цагт Засгийн газрын ордны зүүн талд байрлах PUMA зочид буудал "Азийн шороон шуурганы үүсэл, тархац, орчны өөрчлөлт сэдэвт" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Япон Улсын нагояагийн их сургууль хамтран 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Даншиг наадмыг зохион байгуулагчид худалдаа, наймаа эрхлэгчдийг ноцтой хохироосон асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт УДБЭТеатрт зөөлөн хөшигөө хүлээн авах үйл ажиллагаа болно. 
УДБЭТеатрын тайзны зөөлөн хөшигний иж бүрдлийг Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-ийн буцалтгүй тусламжаар шинэчлэн гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан билээ. УДБЭТеатрын зөөлөн хөшиг нь тайзнаа тоглогддог бүх тоглолт, концертуудад хэрэглэгддэг бөгөөд сүүлийн 30 жилд ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл