8o
Улаанбаатар хот
mobile menu

Буун дуу гаргаж танхайрсан “Доён” Болд гэгчийг баривчилжээ

2016-08-09 10:05:00

Сүүлийн үед буун дуу гаргаж олон нийтийг айлгах мөн нэг нэгнээ буудах гэмт хэрэг олон гарах болжээ. Саяхан гэхэд Их аварга Асашёорү Д.Дагвадоржийн бие хамгаалагч  "Royal difenc" хамгаалалтын албаны дарга Б хүн буудсан хэрэг гарчээ. Тухайн хэрэг энэ сарын 04-нд болсон бөгөөд циркийн хажуу талд байрладаг "Рояал" плазад гарчээ. Асашёорү Д.Дагвадоржийн бие хамгаалагч гэх Б ажилчидтайгаа согтуу  уулзаж, агсарсан байна. Улмаар өмнө нь санасан ямар ч өс хонзонгийн сэдэлт байхгүй Э гэх залуу руу дайрч давшлан зугтахад нь араас нь "калибр" маркийн байлдааны гар буугаар хоёр удаа буудсан байна. Ингээд зогссонгүй хохирогч Э-ийн толгойд буу тулган буудах гэж оролдсон боловч азаар буу нь гацаад сум тавиагүй аж. Энэ үеэр тэнд хамт байсан хамгаалалтын албаны ажилчид Б -г болиулах гэж  ноцолдсоны эцэст хүний амь эрсдээгүй гэнэ. 


Үүнээс өмнө гэхэд  зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр,Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, тэр хавийн оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарсан. Тухайн хэрэг тус өдрийнхөө шөнийн 23.00 цагийн үед Их тэнгэрийн амнаас зүүн тийш гурван км орчимд буун дуу 10 гаруй удаа гарсан талаар оршин суугчид мэдээлэлж байсан. Иргэдийн мэдээлэлийн дагуу цагдаагийн байгууллага хэргийн газар ирэхэд сэжигтэн этгээдүүд хэргийн газраас зугтаасан байсан билээ. Энэ хэргийг Доён Болд гэгч этгээд үйлдсэнийг эх сурвалжууд мэдээллэсэн бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байсан. 


Тэгвэл саяхан тус хэргийг үйлдсэн Доён Болд гэгчийг  баривчилж, цагдан хорьсон байгаа аж. Түүний хувьд эрүүгийнхэн дундаа зартай нэгэн бөгөөд нийгэмд дуулиан дэгдээж байсан олон хэрэгтэй нэр холбогдож явсан нэгэн. 
“Доён” Болд гэгч нь өмнө Гүнтийн буудалцаан, баар, цэнгээний газар олон нийтийг сүрдүүлэн танхайрсан хэрэг мөн л нийгэмд дуулиан тарьж байсан. Мөн “Доён” хочит У.Болд нь 2010 онд Сүхбаатар дүүргийн шүүхээс хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаж байсан. 
Тэрбээр 2004-2006 онд “Төв Азийн хөрөнгө оруулалт” хадгаламж зээлийн хоршооны захирал Г.Сүрхийсайханаас 400 сая төгрөг залилан авч түүгээрээ байр, машин худалдан авсан нь шалгалтаар нотлогдсон билээ. 

Зээлдэгч  зээлээ төлөхийг шаардсан хадгаламж зээлийн хоршооны гишүүдэд буу гаргаж сүрдүүлэн танхайрсан талаар мөн л мэдээлэл гарч байсан. Энэ асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх үед У.Болд хуурамч бичиг баримт үйлдэн ОХУ руу оргосон юм. Мөн төрийн нэгэн ажилтанд халдаж биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт мөн л холбогдож байсан зартай нэгэн. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
би
Ийм нийгмийн шааруудыг цэвэрлээд өөрсдөө амиа хорлоод үхсэн гээд зар мэдээлэл хийж болдоггүй юмуу
2016/08/11 150.129.142.113
Чааваас
Торонд нь хатаагаач. . . Удаа дараагийн асуудалтай шээс б.на
2016/08/10 202.9.40.71
Baatraa
Selengiin Baatarjav hemeeh deeremchnii tursun duu shuu dee. Kkkk
2016/08/10 59.153.85.72
Монгол хүү
Нийгмийн шаар бна. Давгаа бие хамгаалагчаар яадаг бнаа?
2016/08/10 139.5.218.19
Wew
Iimerhuu muu yoriin guilgachin zayatai umnuudiig shuud buudaj alah htei!! Hichneen huniig daramtalj huchneen ch hunii amidraliig suiruulsiim bilee muu lalar!!! Hun bolj turchuud hogiin um hiij ntr!!!
2016/08/09 139.5.217.97