8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ганга нуурын чуулган” энэ сарын 27, 28-нд болно

2016-08-09 12:09:36

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ганга нуурын чуулган-2016” энэ сарын 27-28-ны өдрүүдэд болно. Ганга нуурын чуулган нь аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой түүх соёл, байгаль, экологи, аялал жуулчлалын арга хэмжээ юм. Тус арга хэмжээг ССАЖЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, холбогдох байгууллагуудын хамтаар зохион байгуулна.“Ганга нуурын чуулган” соёл, аялал жуулчлалын өдрүүдийг жил бүрийн намрын дунд сард Ганга нуурын орчимд төвлөрөн, нийт Дарьганга нутгийг хамруулан зохион байгуулах бөгөөд энэ нь Монголын аялал жуулчлалын нэгэн томоохон брэнд болох нь дамжиггүй хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл