8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяатай УИХ-ын дарга утсаар холбогдон баяр хүргэлээ

2016-08-09 13:09:12

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Рио-2016” олимпийн наадмын тэнгэрт төрийн далбаагаа мандуулан, амжилттай сайн барилдаж мөнгөн медаль хүртсэн жудо бөхийн ОУХМ, МУГТ Доржсүрэнгийн Сумъяатай өнөөдөр утсаар холбогдон баяр хүргэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд "Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур ухаан, уран мэх, эр зоригийн гарган урамтай сайхан барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, энэ удаагийн олимпийн анхны медалийг хүртсэн тамирчнаараа Монголчууд бид бахархаж байна. Медалийн барилдаан Монголын цагаар шөнийн 04:00 цагийн орчим таарсан ч сэтгэл догдлуулан бүгд үзсэн. Гавьяат тамирчиндаа дараа дараагийн уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе" гэжээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд эв нэгдэлийн билэг тэмдэг, олимпийн наадамд өндөр ач холбогдол өгч, тамирчиддаа амжилт хүссэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл