Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 50 дугаар байрны 5 дугаар орц...тоотод айлын тагтнаас эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлага иржээ. 16:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн уг дуудлагын дагуу Аврах ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн С 30 настай, эмэгтэйг аварчээ. Тэрбээр согтуу тагтан дээрээс унах гэж байхад нь Онцгойгийнхон, Цагдаагийн алба хаагч нартай хамтран аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ
2016-08-09 14:59:20