8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаангом сумын 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ

2016-08-09 15:54:32

Увс аймгийн Улаангом сумын нутагт энэ сарын 7-ны өдөр 19 минут үргэлжилсэн хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Улаангом сумын найман багийн 500 гаруй айл усанд автаж, 10 айл усанд урссан талаар мэдээлсэн билээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаангом сумын Галданбошготын 7 давхарын гражаас 620 тн, “Мөнгөн хээ” ХХК-ний 24 айлын орон сууцны гражаас 600 тн, Элбэг плаза төвөөс 80 тн, “Хос өргөө” орон сууцнаас 400 тн, “Нэтэнт” ХХК-ий 30 айлын сууцнаас 460 тн, 12 айлын орон сууцнаас 395 тн, ШШГА, УБХэлтсийн гражаас 286 тн, Аянчны 16 айлаас 770 тн, төрийн албан хаагчийн 24 айлын орон сууцнаас 280 тн, 2-р 10 жил орчмын гэр хорооллоос 820 тн ус соруулж, нийт 5091 тн ус зайлуулсан байна.

Улаангом сумын 3, 4, 5, 7, 10 дугаар багийн нийт 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн 5-р багийн нутаг наадмын талбай орчмын нэг км газрын далан шуудууг сэргээн засварлах, усны гольдролыг өөрчлөх ажлыг зохион байгуулаад байгаа аж.

Одоогийн байдлаар үерийн гамшгийн хор хохиролыг арилгах, сэргээн босгох, засварлах ажилд 1735 литр буюу 3.3 сая төгрөгийн шатах тослох материалыг зарцуулаад байгаа ажээ.

Аймгийн Онцгой комиссоос хохирол тогтоох ажлын хэсгийг байгуулж газар тариалан, мал аж ахуй, гэр хорооллол, зам, барилга байгууламж, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт гэсэн ангиллаар ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Халх
Нөгөө сайхан сэтгэлтэй хүмүүс яасан бэ? Хандивын аян энээ тэрээ байхгүй юу? Жалга довны үзлээ гэж!!!
2016/08/10 202.21.100.210