8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Засгийн газар хуралдаж 3 дэд сайдыг томилно

2016-08-10 10:02:00

Монгол Улсын Засгийн газрын хуулийн 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг аж. Үүний дагуу Засгийн газрын хуралдаан өнөөдөр хуралдана. Засгийн газар бүрэлдсэнээс хойш хоёр удаа хуралдсан энэ удаагийх нь 3 дахь нь. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг ярилцлах бөгөөд үлдсэн гурван дэд сайдыг томилж магадгүй бөгөөд хамтад нь агентлагуудын дарга нарыг томилно гэсэн ч яриа гараад байна. Тодруубал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдад “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэг нарыг томилно гэсэн таамаг гарчээ. Харин Барилга хот байгуулалтын дэд сайдад Зүүний хүчний холбооноос татахаар болоод байгаа сурагтай байгаа гэнэ.  

Гадаад харилцааны дэд сайдад нэр нь яригдаж буй Б.Батцэцэг нь НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,  Ж.Сауле НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн юм. Энэ хоёрыг улс төрийн хүрээнийхэн  М.Энхболдын хүн ч гэж ярьдаг. Үлдсэн Барилга хот байгуулалтын дэд сайдын суудлыг Зүүний хүчний холбоо буюу У.Хүрэлсүхийн фракцид ногдуулахаар тооцоо гаргаад байгаа нь Зүүний хүчний холбоог гомдоохгүй хэмээн үзэж байгаа ч гэсэн мэдээлэл байна. Мөн дэд сайд нарын асуудлыг хэлэлцэхээс гадна агентлагуудын дарга нарыг томилно гэсэн ч яриа байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл