Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 74 настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Тэгвэл өчигдөр ийм төрлийн гэмт хэрэг дахин гарсан байна. Тодруулбал, БЗД-19 “Цайзын ... тоотод хажуу айлын эмээ ээмгээ дээрэмдүүлсэн байна“ гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага иржээ. Уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад тус тоотод оршин суух 94 настай М-ийг дээрэмдсэн байжээ. Эмээг үүдний амбаартаа сууж байхад нь цагаан өнгийн фудболка, хар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн өмд, цайвар өнгийн масктай, 170-180см орчим өндөртэй, 25-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд баруун шанаанд нь цохиж, ээмгийг дээрэмдэж зугтсан аж. Тус хэрэгт тодорхой оршин суух хаяггүй А-г холбогдуулан шалгаж байгаа юм байна.
94 настай эмээг дээрэмдсэн хэрэг гарчээ
2016-08-10 10:43:00