8o
Улаанбаатар хот
mobile menu

Албан тушаалтнууд 30 хоногийн дотор ХОМ-ээ бүртгүүлэх ёстой

2016-08-10 11:49:00

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалдтомилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болонхөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй. Иймд Улсын Их Хурлын анхдугаарчуулганы хуралдаанаар томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд болон яамдындэд сайдууд дээрх хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэхийг анхааруулж байна. Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар  тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинээр байгуулагдсан яам, агентлаг болон татан буугдсан агентлагуудын мэдүүлэг гаргагчидтай холбоотой шилжилт хөдөлгөөн, томилгоотой холбоотой асуудалд тус газраас хяналт тавин ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment