Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдөр олон тооны бурхан алдагдсан хэрэг гарсан байна. Тухайн үед хэрэг гарсан гэх мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид сэжигтэй этгээдийг баримтжуулан шалгасан байна. Шалгалтын явцад Булган аймгийн харъяат иргэн Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс Доржшүгдэний цутгамал 5 ширхэг бурхан, Гүрэм дормын судар 1 ширхэг, Арван хангалын судар 1 ширхэг зэргийг хулгайлан авсан нь тогтоогджээ. Сэжигтэн хулгайлсан эд зүйлсээ эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байхад нь барьж саатуулсан байна. Одоогоор хэргийг шалгах шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Хулгайлсан эд зүйлсээ дамлаж байгаад үйлдэл дээрээ баригджээ
2016-08-10 12:31:00