Улсын хэмжээнд 81 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 200 гаруй мэргэжлээр 42 мянга орчим суралцагч суралцаж байна. Улсаас суралцагчдад тэтгэлэг олгоод найман жил болж байгаа юм. Тэгвэл “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох тухай журам”-ыг шинэжлэн баталсан байна. Тэтгэлэг олгохдоо суралцагчийн хичээлийн ирц 75 хувиас доошгүй байхаар журамд тусгасан нь суралцах идэвх, чармайлтыг нэмэгдүүлэх, тэтгэлгийг суралцагчийн картанд шууд шилжүүлэн олгохоор болжээ. Ингэснээр сургалтын байгууллагууд тэтгэлэг авах сурагчдын тоог бодит бусаар мэдээлэн санхүүжилт авахаас сэргийлэх юм. Мөн 24 хүртэлх насны суралцагчдад тэтгэлэг олгохоор журамд тусгажээ.