8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөлжилтийн бэлгэл хангахыг үүрэг болгожээ

2016-08-10 13:26:52

ОБЕГ-ын удирдлагууд харьяа орон нутгийн Онцгой байдлын газруудтай өнөөдөр видео хурал хийлээ. Хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд аймаг орон нутгийн хэмжээнд болон Онцгой байдлын газар, анги байгууллагын барилга байгууламж, багаж хэрэгсэл, машин техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах, улсын нөөцийн өвс тэжээл, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шинэчлэх байгуулах, орон нутгийн онцлогт тохируулан бүрэлдэхүүний шинэчлэлд өөрсдийн саналаа тусгаж батлуулах талаар үүрэг чиглэл өгсөн байна. Түүнчлэн орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан нийт бие бүрэлдэхүүний ээлжийн амралтыг эдлүүлж, есдүгээр сарын 15-ны өдрийг дотор бүрэн амраах, албан хаагчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, сургалт зохион байгуулах, албан хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд орон сууцанд хамруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ. Харин үерийн аюул тохиолдсон Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын удирдлагуудад үерийн хор уршгийг арилгах талаар тусгайлан үүрэг чиглэл өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment