8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаяр албан тушаалын наймаагаа албан ёсоор эхлүүлэв үү

2015-12-08 13:16:00

УИХ-ын Шударга ёс эвсэл МАХН-МҮАН хэмээх хоёр намын нэгдэл. Тус бүлэгт нэлээд хэдэн “сондгой” гарууд бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Г.Уянга. Тэрбээр хамтрагч МАХН руу  ширүүхэн үг чулуудчихдаг нэгэн. Саяхан гэхэд л “МАХН, ер нь манай Н.Энхбаяр дарга нэг л их албан тушаал наймаалцсан л хүн байх юм. Би бол үнэндээ учрыг нь олдоггүй юм. Заавал бүлгийн даргаа авна, тэрийгээ авбал энийгээ авна гээд. Надад тэр албан тушаалын наймаа бол үнэндээ сонин биш. Яагаад бүх юмыг, төрийг, УИХ-ыг ингэж албан тушаалын наймааны хэрэгсэл болгож, бүлгийг, зарчмыг, Оюутолгойг бүх юмыг яагаад ингэж наймаа болгодог юм бэ. Энэ бол надад зөв санагддаггүй. Энэ бол олон түмэн бас мэдэж, ажиглаж, шүүмжлэх ёстой зүйлийн нэг гарцаагүй мөн” хэмээн ярьсан байдаг. Түүний энэхүү дүгнэлтийн талаар хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байсан ч  Н.Энхбаяр албан тушаалын наймаагаа албан ёсоор эхлүүлэв үү гэх хар төрүүлэх мэдээ төрийн ордноос дуулдаж эхэлсэн байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан МАХН-аас санал болгосон Эрүүл мэндийн сайдыг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс тус яамны түр орлон гүйцэтгэгчээр өнөөг хүртэл Шадар сайд Ц.Оюунбаатар ажиллаж буй. Тэгвэл Н.Энхбаяр сурсан зангаараа албан тушаалын наймаагаа хийж яваа бололтой. Түүний бичсэн сценариар бол тэрбээр өөрөө Шадар сайд болж, шадар сайдын суудалд буй Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайд болох аж. Энэ талын тохироог Н.Энхбаяр УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд нарын төвшинд яриулж эхэлжээ. Тиймээс магадлал нэлээд өндөр байгаа аж.

МАХН энэ дөрвөн жилийн хугацаанд Эрүүл мэндийн яамыг “барьсан”. Хамгийн сүүлийнх нь сайд их хэмжээний мөнгөний асуудалд орсон ч тэд яамаа тавихыг хүсэхгүй байгаа бололтой.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ИЙМ ХӨГИЙН ТӨРИЙН БУЛХАЙ БУДЛИАНААР ДҮҮРСЭН ХУЧИН БУГЛААНААСАА САЛДАГГҮЙ ХҮМҮҮСИЙГ БИТГИЙ СОНГООЧЭЭ АРД ТҮМЭН МИНЬ ОДОО ЭНЭ ХҮМҮҮСЭЭС САЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ТӨРӨӨ ШИНЭЛЭГ БОЛОВСОН ХҮЧИН ЗАЛУУ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮМҮҮСТ АТГУУЛАЯ ТҮҮНЭЭС БИШ МӨНГӨ
2016/05/05 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment