8o
Улаанбаатар хот
mobile menu

3 дэд сайдыг томиллоо

2016-08-10 17:51:57

Засгийн газрын хуралдаан 15:00 цагт эхэлж гурван дэд сайд болон агентлагийн дарга нарын томилгоог хэлэлцэж дууслаа.  Өнөөдрийн хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдаар н.Батцэцэг, Барилга хот байгуулалтын дэд сайдаар н.Лхамсүрэн  нарыг томиллоо. Мөн Татварын ерөнхий газрын даргаар Л.Зоригийг, Үндэсний хөгжлийн газрын даргаар Б.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Ц.Ням-Осор нарыг томилсон байна.

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Р.Содхүүг, Биеийн тамир, спортын газрын даргаар Ц.Шаваржамцыг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Б.Баатарцогтыг, МХЕГ-ын даргаар н.Цагаанхүүг,  ХХҮЕГ-ын даргаар н.Нямдавааг томилох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Эзэнгүй төртөй байлтай биш хурдан томилгоогоо дуусгаад ажлаа л эхлээсэй ард түмэн хүссэн зүйлээ л хүлээж байгаа. Ард түмэнд юу амлаж гарч ирлээ.
2016/08/10 202.9.40.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment