8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэрээ өгч чадахгүй дампуурах уу

2016-08-11 09:20:14

Өнгөрсөн долдугаар сараас эхлээд сар бүр өгдөг байсан хүүхдийн мөнгийг өгөөгүй байгаа. Энэ жилийн хувьд хүүхдийн халамжид нийт 144 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Бид энэ талаар өмнө мэдээлэлж байсан бөгөөд мөнгө хэзээ орох нь Төсвийн тодотгол хэзээ хийхээс шалтгаалах талаар ч мөн мэдээлэл хүргэсэн. Төсвийн тодотгол хийснээр  санхүүжилтээ хэрхэн шийдэж, мөнгө өгөх эсэхээ шийдэх талаар Засгийн газраас мэдээлэлсэн. Мөн үүнээс гадна манай улс цалин, тэтгэвэр тавьж чадахгүй болсон талаар төрийн сайдын хийсэн мэдээлэл дуулиан дагуулж байна. Өчигдөр энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийсэн юм.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Монгол Улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, эмч төрийн албан хаагч, соёл урлагийнхан, урсгал зардлуудыг санхүүжүүлэх боломжгүй боллоо” гэсэн мэдээлэл хийв. 


Мөн Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэж байгаа аж. Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүй төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байгаа хүндхэн нөхцөл байдлын талаар ч мөн хэллээ. Түүний энэ мэдэгдэлийг сонссон  ард түмэнд хүндээр тус ч улс орон ийм хүнд нөхцөл орчихлоо гэж үү, нэг ёсондоо манай улс дампуурч байна гэж үү хэмээн итгэж ядан нэг  нэгнээсээ асууж байна. Түүний энэ мэдэгдэлийн дараахан  УИХ-ын дарга асан З.Энхболд Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвлөгөө өгсөн. Тэрээр энэ тухайгаа цахим хуудсаараа дамжуулан нийтэлсэн билээ.
Сангийн сайдад өгөх зөвлөлгөө:
1.Ажилтайгаа сайн танилцаж байж, ТВ ярилцлагад орж бай.
2. Төсвийн алдагдал яг л урдах дөрвөн жилийнх шиг 1 их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн ЕС Эрдэнэбат нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
3. Ипотекийн 5 болон 8% зээл, "Сайн малчин, оюутан, хашаа, хувьцаа" хөтөлбөрүүдийн эх үүсвэр улсын төсөвт ордоггүй гэдгийг яамныхнаасаа асуугаад мэдэж болох байсан. Эдгээр бүх зээлийг авсан иргэд нь төлөхөөс улсын төсөв төлдөггүй. Эдгээр хөтөлбөрүүдийн ачаар нийт олгогдсон зээлийн 33%-нх нь хүүг 2 оронтой тооноос 1 оронтой тоо руу шилжүүлсэн юм. Одоо та нар энэ зөв бодлогыг зогсоохын тулд улсын төсвөөс гардаг мэтээр, алдагдал хэтэрсэн мэтээр улс төр хийхээ зогсоож урдах ажил руугаа орно уу. Сонгууль дууссан.
4. Танай яам уг нь урд 4-н жил эхлүүлээд дуусгаж чадаагүй 1 ажлаас ажлаа эхлэх байж. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь "төсвийн зарлагын реформ" юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнэ ээ” гэсэн байна. Энэ байдлаас харахад Сангийн сайд Б.Чойжилсүрэн улс төржилтөө зогсоогоогүй ажилдаа орохгүй одоо болтол сонгуулийн шоу хийж байна гэж ойлгогдохоор хэллээ. Харин өнөөгийн нөхцөл байдлаас харахад алаг бяцхан үрсдээ өгдөг 20 мянган төгрөгийг улс орон өгч чадахгүй байна. Улс орон ямар хүнд нөхцөл байдалд орсоныг хариуцлагатай төрийн өндөр албан тушаалыг хашиж байгаа Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн дээрх мэдэгдэлээс харж болохоор байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ahmaduudiin tetgeveriig ue shattai nemegduulne gej amalsan amlaltaa bieluulbel tun sain bna, namar bolood huuhdiin hicheel nom geed
2016/08/18 103.26.195.145
зочин
Одоо сонгууль дууссан ш дээ тэр энэ гээд байхын оронд ажлаа л хий л дээ шоу дууссан ш дээ засна залруулна гэж гарч ирээ биз дээ одоо яагаад янз бүрийн вм яриад байна,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2016/08/11 27.123.215.222
зочин
хойно гарсан чихнээс урд гарсан эвэр гэдэг дээ урд засгийн газраа муулаад байхаар, мөн танасан орон тоог хасаад байхад нэмээд байхын оронд ажлаа л хий л дээ улс орноо аварна гэж гарч ирээ биз дээ
2016/08/11 27.123.215.222
zochin
medseer baij garch irsen uls zugeer ajlaa hii, chadahgui baisan yum bol songuulid yah gej orson yum ...
2016/08/11 59.153.115.225
Зочин
Чадна гэж гоё сайхан амлалтууд өгч гарч ирсэн одоо ажлаа л хий.Та нарын хийдэг гол ажил чинь өмнөх засаг төрөө харлуулах ажил болсон юмуу.Хэрэв хийж чадахгүй хир хэмжээнээс чинь хэтэрсэн бол ажлаа
2016/08/11 182.160.0.65
Чой
Энхболд зи бол яг чөтгөр гэдэг ил тод харагдаж бна
2016/08/11 202.9.41.248
  • Recent
  • Most Read
  • Most Comment