8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮХЭР: Амар тайван байхыг хүсвэл дайсагнасан асуудлаас хол бай

2016-08-11 09:31:13

ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр томоохон материаллаг алдагдал гарч болзошгүй. Энэ нь таны ажил хэргийг зогсоож чадахгүй. Таны амжилтад хүрэх замын хэсэгхэн зуурын саад тотгор юм. Санаачлагыг өөртөө ав. Таны хийж чадахгүй тийм ажил хэрэг байхгүй гэдгийг та өөрөө мэдэж байгаа. Хэрвээ та сэтгэлийг тань зовоосон асуудлаасаа салж чадахгүй байгаа бол зүгээр л кино үзэж, урлагийн үзэсгэлэнд оч.

ҮХЭР (4/20-5/20)

Амар тайван байхыг хүсвэл дайсагнасан асуудлаас хол бай. Мөнгөний асуудал сэтгэл зовоох болно. Атаархагчдаас болгоомжил. Өөрийгөө тайван чөлөөтэй байлгаж чадвал танаар оролдож байсан хүмүүс залхаж, орхих болно. Гэнэт аз тохиож, хэн нэгнээс асар их өв хөрөнгө өвлөх эсвэл гэнэтийн ашиг олох магадлалтай. Өөрийнхөө тогтсон ойлголтыг эвдэж чадвал ямар ч асуудлаас баяр баясгаланг олох болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хүн хүний бодол санаа өөр учир ялангуяа дээд албан тушаалтнууд тань өөрсдийн үзлээр шийдвэр гаргах байх. Хүнд суртал энгийн асуудлыг ч хүндрүүлж мэдэх юм. Нөгөө талд ажиллаж байгаа хүн мөн тантай адилхан хүчгүй гэдгийг санаарай. Харин та өнөөдөр эцэг эхтэйгээ оройн зоог барих бол хуучны явдлаас болж маргаж болохгүй. Энэ нь уур амьсгалыг тийм ч сайнгүй байлгах бололтой. Та тэдний бай болсон ч эелдэг зан гаргаж, өршөөл эрээрэй. Хэрүүл маргаан хийхэд тохиромжгүй өдөр. Тэгээд ч танд тэднийг буруутгах шалтгаан хангалттай байхгүй.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хэлж буйгаа хянах хэрэгтэй. Аль болох эелдэг, дипломат бай. Гүн ухааны болон шашны цугларалт нь таны бодол сэтгэлийг өөрчлөх болно. Таны амьдралыг үзэх үзэл, тогтсон хэв маяг өөрчлөгдөх болно. Та бүхний зарим нь дэлхийд ноёрхож буй хэлийг сурахаар шийдэж магадгүй. Маш олон үйл явдалд оролц, жишээлбэл, хүмүүнлэгийн тусламж, клуб гэх мэт.

АРСЛАН (7/23-8/22)   

Өөрийнхөө алхаа гишгээг хяна. Таны бие сэтгэл 2 өөр байх учраас нэг хийсэн зүйлээ дахин хийх гэсний хэрэггүй. Та ажлаа өөрөөсөө түлхэх юм бол энэ нь уналтанд орох болно. Таны давуу байдал тань сүйрэлд хүргэж болзошгүй ба энэ нь таны ажил болоод санхүүд нөлөөлж болзошгүй. Хийсэн зүйлээ эргэж харахгүй байх нь ямар нэгэн юм орхигдуулсны шинж. Танд оролдоод үзэхэд буруутахгүй боломж ирнэ. Таны дотор байгаа санаанууд таны ухаангүй байдлаас болж алга болно. Эдгээр байдал нь үнэн бодит зүйлсийн үндэс суурь биш гэдгийг ухамсарла.

ОХИН (8/23-9/22)

Гэр орондоо ба ажил дээрээ үүрэх үүрэг чинь хоорондоо харшсанаас болж заримын чинь гэрт юм уу ажил дээрхи дарамт нэмэгдэнэ. Нийгэмлэг юм уу бүлэглэлтэй холбоотой санхүүгийн маргаантай асуудал таныг асуудлыг шийдүүлэхээр шүүхэд хандахад хүргэж болзошгүй. Зарим нэг хүмүүсд захирал нь урам зориг оруулах ба эсвэл нэмэлт урамшууллын хэлбэрээр бага зэрэг мөнгө өгч болзошгүй. Оюутнуудын хувьд дэвшил гаргахад чинь саад болж болох хэд хэдэн бэрхшээлтэй асуудалтай тулгарахад бэлэн байна. Энэ нь төлөвлөлт хийлгүйгээр муйхарлан урагшлахаас дээр гэдгийг сануулж байгаа хэрэг.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таатай өдөр. Хүн бүхэн таны нэгээхэн хэсэг байхыг хүсэж буй мэт санагдаж магадгүй. Магадгүй та өөрийн хил хязгаараа тогтоох талаар бодох шаардлагатай байх. Бүтээлч шаардлага нэмэгдэх болно. Гэрээ чимэглэхийг хүсэж байгаа бол үүнийг өнөөдөр хий. Хайр дурлалын асуудалд амлалтандаа хүрэх эхлэлийг тавина. Нар таны өөрийн орд болох үхрийн ордонд орж байгаа тул өдөр тутмынхаа ажил хэрэгт илүү туршлагатай байх болно. Хоолой болон бөөрөндөө анхаар. Шингэн зүйл сайн уу.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хувь заяа танд санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж олгож байна. Өөртөө итгэлтэй, ажил хэрэгч чанар, эрч хүчтэй байдал тань танд маш чухал асуудалд зөв шийдвэр гаргахад туслах бололтой. Өөдөө тэмүүлэх хүсэл, шинэ орон зайг эзэгнэх гэсэн эрмэлзэл таныг болчимгүй алхам хийхэд түлхэж мэднэ. Таны гэнэн байдал, бодсон санаснаа илэн далангүй дэлгэдэг төрөлх зан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд саад болно. Дайснуудын өдөөн хатгалга, далд явуулгаас болгоомжил. Бүх асуудлаа нэг дор шийдэх гэж оролдох хэрэггүй. Амьдрал танд зөв гарцыг аяндаа заагаад өгөх болно.

НУМ (11/22-12/21)

Өөрийнхөөрөө гэртээ засвар хийж, зарим зүйлийг янзлах нь цагаа олно. Хэтэрхий их ажилтай болвол гадагш түр гаран салхинд алхаарай. Шинэ байр худалдан авах, зарах, байр түрээслэх, гэрээ байгуулах эсвэл өөрийн амьдарч байгаа орчиндоо ямар нэгэн зүйл худалдан авах байдлын дохиог од эрхэс танд энэ өдөр өгч байна. Танаас бүтээлч эрч хүч урссаар байх бөгөөд чухал ажил төрөл, хайр дурлалын асуудлаа дуусгахад хүртэл туслана.

МАТАР (12/22-1/19)

Дэндүү хатуу үг сонсож, бусдыг балбаад хаячихмаар хүсэл чинь тун хүчтэй байж болзошгүй тул сэрэмжтэй бай. Бусдыг өөрөөсөө холдуулахгүйн тулд эелдэг, найрсаг арга барилаар харьц. Хайртай хүмүүсийн хувьд үр дүнтэй харилцаа чухал тул ярих, заавар өгөх, бодлоо хэлэхдээ товч тодорхой ярьж, ойлгуулах хэрэгтэй. Ярианы сэдэв, агуулга харилцан адилгүйгээс болж санал зөрөлдөөн үүсэх бололтой. Ялангуяа ах дүү нартайгаа. Тиймээс эв найрамдалтай байхын тулд тэвчээр, зориг хэрэгтэй.

ХУМХ (1/20-2/18)

Зарим хүмүүс гэдэс өвдөхөөс зайлсхийж далайн гаралтай хүнс хэрэглэхдээ хянамгай бай. Маш олон дурсамжийг бичих камераа ав. Завгүй байх нь мартамхай болгоно. Иймээс ямар нэгэн уулзалттай эсэхээ сайн шалга. Хамтран ажиллагчиддаа эелдэг урмын үг хэлэх нь таны нэр хүндийг өсгөх болно.

ЗАГАС (2/19-3/20)

Оддын нөлөөлөл танд сайнаар ирэх учраас өнөөдөр өчигдрөөс арай дээр байх болно. Ажилтай холбоотой аялал нь олон боломжийг өгнө. Хэдийгээр та нэг их хол газар аялахгүй боловч энэ аялал таны өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгэл хөдөлгөсөн зүйлүүдийг нэмэрлэх болно. Таны төсөөлөл эв дүй тань бусдыг гайхшруулах болно. Төсөл бичиж байгаа энэ ордныхон ажлаа түргэсгэх хэрэгтэй. Суралцах талаар зохицуулах зүйлүүд одоо амар болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment