Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс олон тооны бурхан алдагдсан гэх мэдээлэл Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт өнгөрсөн сарын 28-ны өдөр иржээ.
Энэ дагуу мэдээлэл цуглуулан сэжигтэй этгээдийг баримтжуулан шалгахад, 1994 онд төрсөн Булган аймгийн харъяат Б гэгч нь 2016 оны долдугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс Доржшүгдэний 5 дүр бүхий 5 ширхэг цутгамал бурхан, Гүрэм дормын судар 1 ширхэг, Арван хангалын судар 1 ширхэг зэргийг хулгайлан авч эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байхад нь илрүүлсэн байна. Гэмт этгээдийг алдагдсан эд зүйлийн хамт дайчлан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.