Боловсролын Яамны Стратеги Бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаярын нэхэмжлэлтэй иргэн Э.Цэрэндолгор буюу "Цэнхэр үст" Цэрэнг хариуцагчаар татсан шүүх хурал өнөөдөр болно.
Нэхэмжлэгч Б.Насанбааяр Солонгосоос гаралтай Мүүний шашны урсгалыг Монголд дэлгэрүүлсэн гол буруутны нэг нь Б.Насанбаяр гэж удаа дараа мэдээлсэн иргэн Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн билээ.
"Цэнхэр үст" Э.Цэрэн өөрийн цахим хуудсандаа “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Хууль Зүйн яаманд ирсэн бүх мэдээллээр, мөн олон тооны гэрчүүд гэрчилж баталсаар байхад Б.Насанбаяр нь сонгуультай холбоотойгоор намайг гүтгэсэн хэмээн илтэд худал цуу тарааж, иргэн Э.Цэрэндoлгoрын эсрэг гүтгэлэг хийсээр байгаа. Тэрбээр ажлаа хийсээр байгаа болно. Ард нь том нам, улстөрийн бүлэглэл, фракци, хөрөнгө мөнгө, хуульчид үйлчилдэг байж болно. Гэхдээ үнэнд гүйцэгдэх өдөр ирж л таараа” гэж бичжээ.