Энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 352 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1 өртсөн.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө, 6-н буудлын Жүрж маркетын зүүн замд “CR-V” маркийн авто машины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 67 настай эмэгтэй У-г мөргөж гэмтээсэн.
Хөдөө орон нутагт Төв аймгийн Бор нуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан замд “Приус” маркийн авто машин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Д-ийн амь нас хохирсон хэрэг гарчээ.