8o
Улаанбаатар хот
mobile menu

Чацарганаар амталсан эрүүл хооллолтын цэсийг танилцуулна

2016-08-11 16:54:39


Монголын хөрсөнд ургасан чацарганаар амталсан эрүүл зөв хоолыг амтлах боломжийг “Сиберри фарм продактс” компанийн хамт олон танд олгож байна.  Таван одтой, Италийн мэргэжлийн тогооч болон Bluefin de’Arte рестораны ахлах тогооч П.Ганбат нар шинэхэн цэсэнд буй хоолыг хийх юм. “Сиберри фарм продактс” компанийнхан дэлхийн 12 оронд бүтээгдэхүүнээ гаргаад даруй гурван жил болж байна. Тэд монголчуудыг эрүүл, гоо сайхан байхад туслахаар одоогоос дөрвөн сарын өмнө Монголд салбараа нээж, нэрийн бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн.

Мөн Япон, Английн эрдэмтдийн 13 жилийн судалгааны үр дүнд үйдвэрлэсэн “S-GEN” аппаратаар тунгалгийн булчирхайг цэвэрлэж, эрүүлжүүлэн, залуужих боломжийг олгосон.

Тэгвэл “Сиберри фарм продактс” ХХК-ийнхан нийгмийн эрүүл мэндийн төлөө дахин нэг шинэ бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 17-нд танилцуулахад бэлэн болжээ.

Энэ бол “СИБЕРРИ ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЦЭС” юм. Та наймдугаар сарын 17-ноос эхлэн эрүүл мэндэд нэн тустай хоолыг Bluefin de’Arte-д зочлон амтлах боломжтой. Дээр дурдсан тунгалгийн булчирхайн цэвэрлэгээ нь хүний бие махбодийг дотроос нь цэвэрлэж, эрүүлжүүлдэг. Шинэ технологи ашиглан бие махбодиос хорт бодисоо гадагшлуулж болох ч идэж буй хоол хүнс нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй тул ийнхүү хоолны цэсийг санаачлан, тун удахгүй хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. Нийтийн эрүүл мэндийг дэмжих, сахин хамгаалах, зөв эрүүл хооллолт, мэдлэгийг түгээх зорилготой тус компани зөв хооллолтыг цэсийг нэмсэнээр эрүүл мэнд, гоо сайхны бүтэн цогц үйлчилгээтэй болж байна.

Эрүүл хооллолтын цэсэнд дараах хоол багтжээ.

ХОЁР ТӨРЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УНДАА: 15 гаруй төрлийн ногоо, чацарганатай амин дэмээр баялаг хүч тамирын шүүс ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, дархлааг дэмжих, тархины үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах ач тустай.

ДӨРВӨН ТӨРЛИЙН ЗУУШ, САЛАТ: Аргула бууцай, цэцэгт байцаа зэрэг организ шинэхэн ногоогоор хийсэн салат, зууш бүрийг хушны самраар амталсан гэдгээрээ онцлог.

ТАВАН ТӨРЛИЙН ҮНДСЭН ХООЛ: Загас, үхрийн махан стейк, сам хорхой, тахианы цээж мах гэсэн хүний эрүүл мэндэд ашиг тустай, тослог бага, илчлэг уургийн хэмжээг тааруулан хийсэн тул эрүүл мэндэд онцгой ашиг тустай. Хоол тус бүр өөрийн гэсэн өвөрмөц амт, дахин давтагдашгүй орц, найрлагатай.

ГУРВАН ТӨРЛИЙН АМТТАН: Чацарганаар амтлан хийсэн гурван төрлийн амттан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, амталсан хүн бүрт час хийсэн амтыг мэдрүүлэх бөгөөд эрүүл хооллолтын цэсэнд заавал байх бүтээгддэхүүн юм. Мэргэжлийн чадварлаг тогооч орц, найрлалга, давс хужрыг нь тааруулан хийсэн тул таны заавал амтлах цаашлаад өдөр бүр зооглох хоолны нэг юм.

Та хүссэн үедээ Bluefin de’Arte-д зочлон , эрүүл мэндэд тустай чанарыг дээдэлсэн хоолыг амтлан, хүсвэл хүргэлтийн үйлчилгээг ч авч болох юм. Наймдугаар сарын 17-нд болох нээлтийн ажиллагаанд ирсэн зочдоосоо азтан шалгаруулж, гэнэтийн бэлгийг ч задална гэдгээ “Сиберри фарм продактс”-ийнхан хэлж байна. Эрүүл амьдралын хэв маяг хором бүрээр алдагдаж буй энэ цаг үед гоо сайхан эрүүл мэндийнхээ төлөө санаа зовж буй хүн бүр эрүүл хооллолтыг амьдралынхаа хэвшил болгох нь зүйтэй. Тус хамт олон эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна биологийн идэвхит хүнсний нэмэлт буюу зөгийн бал, цэцгийн тоос, элэг цэвэршүүлэгч зэрэг органик бүтээгдэхүүнийг 12 орны зах зээлд худалдаалан, хэрэглэгчдийн итгэлийг хүлээгээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment