
Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 хурал ирэх онд Улаанбаатар хотод болно.  
Жил бүр зохион байгуулагддаг уг хуралд ICAO-ын гишүүн, Ази-Номхон далайн бүсийн 51 орны иргэний нисэхийн удирдах байгууллагын дарга, удирдлагууд оролцсон байна.
Энэ жил Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 53 дугаар хурал БНАС Шри Ланка Улсын Коломбо хотноо өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн байна.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

