8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутан цэргүүд өнөөдөр тангараг өргөнө

2016-08-12 08:37:00

"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлжээ. Ингэхдээ нийслэлд 750 оюутныг БХИС-ийн Сургалтын төвийг түшиглэн, баруун аймгийн 150 оюутан Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний ангид, зүүн аймгуудын 100 гаруй оюутан Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний ангид бэлтгэж байгаа юм байна. Тэгвэл сургалтын хөтөлбөр дуусч буй учраас энэ оны оюутан цэргүүд өнөөдөр 10.30 цагт "Чингисийн талбай"-д эр цэргийн тангарагаа өргөнө. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд төр, засгийн удирдлагууд, БХЯ, БСШУЯ, ЗХЖШ, Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийн удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment