Ахуйн хүрээнд архидан согтуурсан үедээ нэгнээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд Чингэлтэй дүүргийн 16 хороонд "Согоотын ... задгай тоотод хутгалуулсан хүн байна" гэсэн дуудлага ирсэн байна. Уг дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад БЗД-10 хороонд оршин суух 33 настай эрэгтэй Б баруун шилбэндээ хутгалуулсан байдалтай байсан байна. Хэргийг 42 настай Б гэгч эр согтуурсан үедээ үйлдсэн аж. Уг хэргийг одоогоор цагдаагийн байгууллагаас үргэлжүүлэн шалгаж байгаа юм байна.
Согтуу үедээ танхайрч хүн хутгалж гэмтээжээ
2016-08-12 10:46:00