Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлийг нийслэлийн Боловсролын газар хариуцан явуулахаар болжээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хүүхдүүдийг бүртгэнэ гэдгийг албаныхан онцолсон байна. Мөн сугалаанаас өөр аргаар хүүхэд элсүүлэх юм байна. Урьдчилсан тоон мэдээгээр орон нутагт цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг, нийслэлд 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой байгаа аж. Мөн өмнөх оны хичээлийн жилтэй харьцуулахад, цэцэрлэгийн хүртээмжийг улсын хэмжээнд 16 мянгаар нэмэгдүүлэх боломжтой гэнэ.
Цэцэрлэгийн бүртгэлийг сугалаанаас өөр аргаар явуулна
2016-08-12 12:34:51