8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурамч дардас үйлдэн хилээр нэвтрэх зөрчил ихэсчээ

2016-08-12 16:18:42

Буянт-Ухаа боомтын гарах чиглэлд энэ оны долдугаар сарын 28-нд манай улсын иргэн Б нь Монгол Улсын дардас хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдсан талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлсэн байна. Уг зөрчлийг Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын шалгагч илрүүлэн, холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өгчээ. Түүнчлэн энэ сарын 08-нд иргэн О, Н нар нь дардас, Япон улсын визыг хуурамчаар үйлдэж, хил гарахыг завдсан билээ. Уг үйлдлийг шалгагч нар илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Сүүлийн үед хуурамч дардас үйлдэн хилээр нэвтрэх зөрчил ихэсч байгааг албаныхан онцолжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment