Энэ сарын 11-ний шөнөөс наймдугаар сарын 12-ны өглөө хүртэлх 12 цагийн хугацаанд Тайландын өмнөд хэсэгт орших Прачуап Кири Кан мужийн Хуа Хин (Hua Hin) дүүрэг, Панг На (Phang Nga), Пукет (Phuket), Сурат Тани (Surat Thani), Транг (Trang) зэрэг мужид нийт найман удаа дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтсэн байна. Иймд иргэд Бангкок дахь Монголын ЭСЯ-наас монголчууддаа хандан амралт зугаалгаар явахдаа анхаарал, сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол дээрх газруудад зорчихгүй байх, мөн Бангкок хотод жуулчид олноор цуглардаг газар луу явахгүй байхыг зөвлөж байна
Тайланд руу зорчиж буй иргэддээ анхааруулж байна
2016-08-12 16:55:10