Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 12-ны өдөр 15 минут үргэлжлэн орсон улмаас үер бууж тус сумын 2, 3, 10 дугаар багуудын 15 айл өрхүүд усанд автсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, Аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, нийт 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, хүнсний дэлгүүрийн бараа материалыг зөөж аюулгүй болгожээ.
Өлгий суманд дахин үер бууж айлууд усанд автжээ
2016-08-13 10:55:00