Олон улсын монголч эрдэмтний XI их хурал “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр наймдугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд дэлхийн монгол судлалын төв Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэ хурал нь таван жил тутам болдог дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн хамгийн том арга хэмжээ юм. Тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд, биет бус өвийг тээгч иргэд оролцож “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн таван салбараар итгэл хэлэлцүүлэх аж.
Монголч эрдэмтдийн хурал маргааш эхэлнэ
2016-08-14 11:45:00