8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдын дүрэмт хувцас 59.000-133.000 төгрөгийн үнэтэй байна

2016-08-15 13:25:00

Хичээлийн хэрэгсэл бэлдэнэ гэхээр дан ганц дэвтэр, бал, цүнх аваад болчихгүй. Тийм ч учраас сурагчдын цагаан цамцын үнийг сонирхлоо. Сурагчдын дүрэмт хувцасны цамц хөх өнгөтэй болсон учир худалдааны төвүүдэд голцуу хөх өнгийн цамц харагдлаа. Цамц дээрх захуудад хэмжээ хамаарахгүй боловч материалаасаа шалтгаалан 12-20 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин биеийн тамирын хувцас өнгөний хувьд харилцан адилгүй үнэтэй бөгөөд мөн л материал өнгө, загвараас хамаарч 28-50 мянган төгрөгийн үнэтэй юм. “Бөмбөгөр” худалдааны төвд зарж буй дүрэмт хувцасны хувьд дунд ангийн охидынх 96.500, хөвгүүдийнх 99.300 төгрөг байна. Бага ангийн хөвгүүдийн хувьд 81.300, охидынх 59.500 төгрөг байсан юм. Харин ахлах ангийн хөвгүүдийнх 132.100, охидынх 122.200 төгрөг байв. Одоогоор Ерөнхий боловсролын сургуулийн дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэдэг “Өүлэн Менч” ХХК энэ сарын нэгнээс Аса циркийн өмнө, Дүнжингарав худалдааны төв, Дөрөвүгээр дэлгүүр, GB Plaza-д дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаагаа эхлүүлээд байгаа юм. Мөн “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” ХХК 11-дүгээр сургуулийн урд, “Алтжин бөмбөгөр”, Тэнгисийн талбайд, Улаанбаатар их дэлгүүрт сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаагаа дэлгээд байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
цэцгээ
Өүлэн Менчийнх ямар бол мэдэхгүй юмаа. Шүтэн уулынх хэрэг алгаа бөөсдөөд сугаараа урагдаад байх юмаа. 1 жил ч болохгүй юмаа чанар муу худалддаг хүнд нь хэлэхээр одоо сайжирсан зүгээр гээд л хуураад л
2016/08/14 103.212.116.88
  • Recent
  • Most Read
  • Most Comment