Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.Энэ сарын 14, 16-нд нутгийн хойд, 15-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 14-нд зарим газраар, 16, 17-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүснэ
2016-08-14 10:15:00