Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт өгсөн. 2016.06.26-ны өдөр хүртэл 29хоног эрэн хайх ажиллагааг хийж байгаад ар гэрийн хүсэлтээр түр зогсоогоод байв.
Харин 2016.08.08-ны өдөр усанд осолдсон Т-гийн эцэг эрлийг дахин үргэлжлүүлэх хүсэлт тавьсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс нь 1 хүн, нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг 3 өдөр зохион байгуулж байв.
Гэвч тодорхой үр дүнд хүрээгүй тул өчигдөр буюу 2016.08.12-ны өдрийн 09:00 цагаас мөн ар гэрийн хүсэлтийн дагуу эрлийн ажиллагааг зогсоожээ.