8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургалтын байгууллагын удирдлагын нэгдсэн системтэй боллоо

2016-08-15 15:29:46

Монгол улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалт удирдлагын E-TVET мэдээллийн нэгдсэн системийг хүлээж авах үйл ажиллагаа Хөдөлмөрийн яаманд боллоо. Уг систем нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын баг, ажилтан, суралцагчид, төгсөгчид болон түншлэгч байгууллагууд сургалтын орчин, материаллаг баазын талаархи мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, Хөдөлмөрийн яам болон бусад хэрэглэгчдийн мэдээллийг цаг алдалгүй авах, бодлого боловсруулах, тооцоо судалгаа хийх боломжтой сургалтын удирдлагын систем юм. 

Энэхүү системийг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт анх удаа хэрэгжүүлэх ажлыг "Кареер Март" ХХК нэвтрүүлж буй бөгөөд хийсэн ажлаа Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон сургуулиудын багш нарт танилцуулж албан ёсоор хүлээлгэж өгөв. E-TVET мэдээллийн нэгдсэн системийг мэргэжлийн боловсрол, сургалтын 37 байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд бусад байгууллагад ашиглахаар судалгааны ажил үргэлжилж байгаа юм. 

Уг системийг нэвтрүүлж буйтай холбогдуулан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын албаны дарга, арга зүйч, багш нарыг сургалтанд хамруулж, мэдээллийн нэгдсэн системийг суурилуулах компьютер, сервер зэргийг хүлээж авах ажил бэлэн болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment