8o
Улаанбаатар хот
mobile menu

Дубай руу хэрхэн очих вэ?

2015-12-08 14:05:00

Араб ертөнцөд хөгжлөөрөө тэргүүлэгч, Персийн булангийн гайхамшиг домогт Дубай хот руу манайхан ихэвчлэн Бээжин, Сөүл, Хонконгоор дамжин аялж хүрдэг. Харин тун удахгүй 2016 оны нэгдүгээр сард шууд нислэгтэй аялал Улаанбаатараас гаргах гэж байгаагаа дуулгахад таатай байна. Хол замд алжааж, ядралгүй аялах бас тэгээд цаг, мөнгө хэмнэсэн аяллаас татгалзах хүн үгүй болов уу.

АНЭУлс нь газар нутгийн хувьд төв, өмнөд болон баруун хэсгээрээ элсэн цөл газар зонхилох бол зүүн хойд, хойд хэсгээрээ уулархаг, мод ургамал илүү ихтэй. Баруун болон баруун талаараа Саудын Араб улстай, зүүн өмнөд болон зүүн талаараа Оман улстай хуурай газраар хиллэх ба харин Иран, Ирак, Кувэйт, Бахрайн, Катар улсуудтай усаар тус тус хил залгаа оршино. Нийт хилийн шугамын урт нь 1,318 км ба 650 гаруй км газар Персийн булангийн өмнөд хил дагуу сунаж тогтсон байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл