Хичээлийн шинж жил эхлэхэд 20 гаруйхан хоног үлдээд байна. Энэ үед их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байх асуудлаар салбарын сайд нь сургуулиудын удирдлагуудтай албан уулзалт зохион байгуулж, нэмэхгүй байх тохиролцоонд хүрсчээ. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэх эсэх асуудалд ШӨХТГ-аас ч мөн хяналт тавин ажиллах гэнэ. Уг нь их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэх бол тухайн хичээлийн жил дуусахаас өмнө мэдээлэх ёстой. Гэвч өнгөрсөн хавар их, дээд сургуулиуд ирэх жилийн сургалтын төлбөрийнхөө талаарх мэдээллийг ШӨХТГ-т өгөөгүй ажээ. Тиймээс 2016-2017 онд сургалтын төлбөр нэмэх үндэслэлгүй гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ. Хэрвээ урьдчилж мэдээлээгүй хэрнээ ирэх намар сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд үндэслэлгүйгээр төлбөр нэмсэн шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ тус байгууллага анхааруулжээ.
Төлбөрөө нэмсэн их, дээд сургуулиудад хариуцлага тооцно
2016-08-17 17:42:00