Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ өчигдөр нийт 329 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгджээ. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Явган зорчигч 2 байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.