09:00 цагт Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд НИТХ-ын төлөөлөгчийн манлайлал, ур чадварыг дээшлүүлж, эрх зүйн хүрээнд хийж хэрэгжүүлэх зарим асуудлын талаар танин мэдэхүйн мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор НИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан “Хурал ба төлөөлөгчийн манлайлал, ур чадвар” сэдэвт сургалт эхэлнэ.
09:00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, /СТӨ Б КОРПУС/ 3 давхрын хурлын зааланд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбар, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Социологийн хүрээлэн хамтран "Өөрчлөгдөж буй орос, монголын нийгмийн нэгдэл, задралын үйл явц, онцлог” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
10:30 цагт Төрийн ордны "В" танхимд УИХ дахь АН-ын бүлэг хэвлэлийн хуралтай.
12:00 цагт Японы Элчин сайдын яаманд “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тохиолдуулан ГХЯ болон ЭМЯ-ны сайд, БСШСЯ-ны дэд сайд нарыг урин ёслолын арга хэмжээг зохион байгуулах ба уг арга хэмжээнд Элчин сайд Такэнори Шимизү болон, холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцоно.