Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд СХД-25 “Зүүн салааны орчим мод ачсан автомашин байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Уг мэдээлэлийг дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгаж үзэхэд ХУД-8 хороонд оршин суух Б /эр.44/-ийн “Портер” автомашинд, БГД-4. хороонд суух Т /эр.62н/ нь зөвшөөрөлгүйгээр нарс мод 59-ийг тээвэрлэн явсныг илрүүлсэн байна. Мөн түүнчлэн ХУД-14 хороо"Өлзийтийн орчимд хоёр “Hyundai”Porter” автомашиныг саатуулан шалгахад, ХУД-6 хороонд суух Ц /эр.28н/, ХУД-5 хороонд суух Д /эр.40н/ нар гарал үүслийн бичиггүй хуш модны самар тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Зөвшөөрөлгүй самар тээвэрлэж явсан этгээдийг саатуулжээ
2016-08-16 11:17:00