Иргэд өөрсдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж усанд хөл алдаж живэх осолдох хэрэг гарсаар байна. Өнгөрсөн сард гэхэд хүүхэд, том хүн нийлсэн 40 гаруй иргэн усанд осолдож амиа алдсан бол энэ наймдугаар сар гарснаас хойш 20 гаруй хүн усанд осолдсон гэх тоо баримт байна. Тухайлбал энэ амралтын өдрүүдэд гэхэд хүүхэд том хүн нийлсэн 7 хүн усанд живж харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас 80 км-т Эрдэнэшанд 3-р багийн нутаг Хаамаа голд тус сумын харьяат М /эр.36 н/, Т /эм.12 н/, Г /эр.48н /, Г /эр.32н /, Д /эр.15н / нарын таван хүн голд живж нас барсан байна. Мөн түүнчлэн Өвөрхангай аймаг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон голд, тус сумын харьяат Г /эм.03 н/, Т /эр.01 н/ хүүхдүүд живж амиа алджээ.