8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэд сайдуудын зардал, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас хасах хэрэгтэй гэв

2016-08-16 12:22:00

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийсэн. Сангийн сайд хэд хоногийн өмнө улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ. Тэрхүү мэдээллээс болж Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, ам.долларын ханш өсч, сөрөг үр дагавар бий боллоо хэмээн Ардчилсан намынхан тайлбарлаж байгаа.  Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар эдийн засаг, төсөв санхүүгийн байдлыг үнэн зөвөөр мэдээлсэн. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлагатай байна.  Ээлжит бус чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголтой хамт эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулж оруулж ирнэ гэдгээ хэллээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан Засгийн газар ажилласан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэдгийг онцолсон юм. Эдийн засгийг хэрхэн сэргээх талаар сэтгүүлчдийн асуусан асуултад “Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын цалинг буруулж, төрийн албаны зардлыг багасгана” гэж  мэдэгдсэн байна. Мөн үүнээс гадна удаан хүлээгдээд байгаа хүүхдийн мөнгийг олгох эсэх асуудлаар "Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ л очих ёстой" гэсэн мэдэгдэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  хийсэн. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгож эхлэх шийдвэр гараад  байсан. Энэ дагуу өрхийн мэдээллийн сангийн судалгааг үндэслэж 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдийг хамруулахаар болоод байсан. Гэсэн ч оны эхнээс энэ шийдвэр хэрэгжээгүй аж. Тэгвэл хүүхдийн мөнгө урьдных шигээ биш зорилтот бүлэгт өгөх нь тодорхой боллоо.  Харин дөнгөж сая энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. 


Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчихөөр байна.


Ерөнхий сайд тэвчиж болохгүй төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийп машин, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж танах нь зөв юм гэв. Мөн үүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын мэдэгдэл ямар сөрөг нөлөө учруулсан талаар АН байр сууриа илэрхийлээ. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараах 24 цагийн дотор Чингис бондын өгөөж 5.42-оос 5.71 болж 5.4% -иар муудаж үнэ нь 98.26-гаас 97.87 болж буурсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараах 24 цагийн дотор бондын өгөөж 5.93-аас 8.41 болж 42%-иар муудаж бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан.
Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,050-иас 2,230 болж 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байгаа нь бодит үнэн гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Болор
Ингээд зөвхөн цалинд 500 сая төгрөг. Дээр нь 16 машин, бензин тосны зардал. Ингээд дэд сайд гэж албан тушаал гаргаж ирснээр 1 жилд 1,8 тэрбумын огт хэрэггүй зардал гаргах гэж байгаагаа болиочэээ
2016/08/26 124.158.109.62
Болор
За тэр ганц хүний өрөөний ганц удаагийн завсар яах вэ. Дэд сайдуудаа болиочээ. 16 дэд сайдын зардлыг бодоод өгье. 1,000,000*16*12=192,000,000. Дээр нь 16 туслах+ 16 жолооч гэхээр жилд 307,000,000.
2016/08/26 124.158.109.62
зочин
Ерөнхий сайдын өрөө засварт ороогүй маш олон жил болсон тааз нь тас хар тортог, моддон хананы цаад талаар аалзны шүлс дүүрчихсэн байсан. Төрийн ордны өрөөг засаж байгаа шүү дээ гэрийг засаагүй
2016/08/25 122.201.26.171
ard tvmen
ded saiduudaa bolioroi boslogo garna shvv
2016/08/16 202.21.106.139
  • Recent
  • Most Read
  • Most Comment