8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүлхийгээр өвчилсөн 17 үхрийг устгажээ

2016-08-17 15:54:00

Он гарсаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 12 аймгийн 8 суманд цэцэг, шүлхий, галзуу, цусан халдварт, салст гэсэн таван төрлийн халдварт өвчин гарсан тухай МХЕГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлсэн. тэгвэл өчигдөр Мал эмнэлгийн үржлийн газраас цэцэг болон шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд ямар түвшинд буйг мэдээлжээ. Өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар нэг голомтод зургаан малчин өрхийн 151 толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Үүнээс 17 үхрийг устгасан байна. Өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байгаа учраас ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлжээ. Нийт 145 мянган малд хоёр удаагийн вакцин тарьж, 8.7 мянган метр кв талбайг халдваргүйжүүлсэн байна. Харин өнгөрсөн оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа тухай МЭҮГ-аас мэдээллээ. Өвчний голомт хорио цээр Дундговь, Хэнтий, Төв, Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн зургаан аймгийн найман суманд үргэлжилж, , ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаа аж. Халдварт шүлхий болон хонины цэцэг өвчний вакцины нөөц хангалттай байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment