8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайдын мэдэгдэл хууль зөрчсөн гэв

2016-08-16 14:06:00

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг Засгийн газар зогсоосон нь бодлогын алдаа гэж үзэж байгаагаа энэ үеэр онцоллоо. Дээрх сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Төв банк арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл олгож хэрэгжүүлсэн. Гэтэл энэ оны төсөвт тодотгол хийхдээ МАН-ын удирдлагууд дээрх зээлийг төсөвт тусгах гэж байгааг шүүмжлэв. Учир нь арилжааны банкууд Төвбанкнаас зээлсэн дээрх мөнгийг зээлдэгчдэд өгөхдөө бүх эрсдэлийг өөрсдөө хүлээсэн байна. Бизнесийн зарчмаар хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрүүдийг зогсоох нь буруу. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.2-ийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа тэд хэлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр зарим төрийн албан хаагчийн цалинг буруулна гэж мэдэгдсэн. Энэ нь хууль зөрчиж байна гэдгийг бүлгийн дарга С.Эрдэнэ онцолсон байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй”. гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна гэв. 

Мөн “Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараах 24 цагт Чингис бондын өгөөж 5.47-оос 5.71 болж, 5.4 хувиар муудаж, үнэ нь 98.26-аас 98.87 болж буурсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараах 24 цагийн дотор бондын өгөөч 5.93-аас 8.41 болж, 42 хувиар муудаж, бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан. Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050-аас 2230 болж, 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байгаа нь бодит үнэн” гэлээ. Мөн тэрээр “Одоогийн УИХ, Засгийн газрын мэдэгдлүүд, байр суурийг ажиглахад сонгуулийн сурталчилгаа хийж буй мэтээр аяглах, улс орны төрийн жолоог атгачихаад зах зээлийн хүлээлтийг эвдэх хариуцлагагүй мэдэгдэл хийж, эдийн засагт итгэх итгэлийг бүр мөсөн алдагдуулах үйлдэл гаргасаар байна” гэсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zocin
Erdene bolmoor
2016/08/16 202.9.41.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment