2013 онд Жанжин НИТХ-ын тогтоолоор Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн. Уг шийдвэрийг түүний ач охин болон зээнцэр, гучинцар нь эсэргүүцэж, нэрийг нь эргүүлэн авахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан билээ. Улмаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байсан. Тэгвэл дараагийн шатны шүүхэд хариуцагчаар хотыг татаж, нэхэмжлэгчээр Д.Сүхбаатарын ач охин Д.Сүхжаргалмаа болон зээнцэр З.Хайдар нар давж заалдаад мөн л тэдний талд шүүхийн шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр болсон шүүх хурлаас Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын гээд хуучнаар нь нэрлэх эцсийн шийдвэр гаргажээ. Ийнхүү дахин давж заалдах боломжгүйгээр шүүхийн шийдвэр эцэслэн гарсан учраас НИТХ шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуучин нэрийг нь сэргээх л үлдлээ.
Чингисийн талбайг Сүхбаатарын нэрээр нь үлдээх шүүхийн эцсийн шийдвэр гарлаа
2016-08-16 14:28:00