Усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 05-26 өдрүүдэд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу буюу Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын Хадан цохионоос Хан-уул дүүргийн нутаг яармагын гүүр хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Гал унтраах аврах ангийн нийт 103 албан хаагч, 14 техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр эргүүлд гарч, иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн Завьт эргүүл 6 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20 хүртэл Туул гол дагуу эргүүлээр ажиллаж байна.
Туул гол дагуу завьт эргүүл ажиллаж байна
2016-08-16 14:38:49